• Алтанбулаг суманд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг байгууллагууд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байна. Тус өдөрлөгт аймгийн ЭМГ, ЭМНДХ, БСУГ, ГБХЗХГ, ХХҮГ, БТСГ, Соёлын байгууллагууд, УЗХороо тус тус үйл ажиллагаагаа танилцуулж иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Арга хэмжээг нээж сумын Засаг дарга Д.Батсуурь үг хэлснээр өдөрлөг эхэлллээ. Мөн өдөрлөгийн хүрээнд , “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн нээлт, АНЭ-ээс нарийн мэргэжлийн эмч нарын Нүүдлийн амбулаторийн үйлчилгээг үзүүлж байна.