• Алтанбулаг сумын ЗДТГ болон БНСУ-ын Хана нэгдсэн эмнэлэг, Чүнбүг Үндэсний Сургуулийн эмнэлэг, Мо Тэ Ан эмэгтэйчүүдийн эмнэлэг гэсэн 3 эмнэлэгүүдтэй харилцан тэгш эрхийн зарчим дээр үндэслэн 2 улсын хоорондох найрамдалт харилцааг батжуулахын тулд харилцан хамтарч эрүүл мэндийн салбарын харилцааг илүү хөгжүүлэхийг зорилгоо болгон эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, соёлын салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа. Хоёр байгууллагын цаашдын хөгжлийн төлөө дараах байдлаар хамтарч ажиллана. Эмчилгээний орчин үеийн технологийн солилцоо ба өвчтөн шилжүүлэх тогтолцоо бүрдүүлэхэд туслах Эмч мэргэжилтэнгүүдийг мэргэшүүлэх тал дээр хамтарч ажиллах Эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах Клиникийн судалгаа харилцан солилцох, хамтран ажиллах Бусад талаар харилцан дэмжиж ажиллах Талууд жил бүр хамтын үйл ажиллагааг төлөвлөж, харилцан итгэл үнэмшил, шударга байдлыг зарчмаа болгон харилцан солилцох, хамтран ажиллах үйл ажиллагаа явуулах болно. Хамтын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгохын тулд Юбик Компаний үйл ажиллагааг хүлээн зөвшөөрнө. Энэхүү хамтын гэрээ нь талууд гарын үсэг зурах болон тамга дарснаар баталгаажих ба хамтын гэрээ байгуулсан өдрөөс нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.