•       Алтанбулаг сум өнгөрсөн 2017 онд хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ тэргүүлсэн ажилтан, албан хаагчид, малчид хөдөлмөрчдөө тодруулж “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр шагналыг нь гардуулж өглөө. Сумын хүндэт тэмдэг, ИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр МУУГЗ, Пентатоник Академийн 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ИТХ-ын Хүндэт жуухаар Г.Оюунгэрэл, сумын тэргүүний ажилтанаар 1-р багийн иргэн “Эл Си Би” ХХК-ны ажилтан Б.Даваадорж, тэргүүний сэхээтэнээр Эрүүл мэндийн төвийн ажилтан Т.Долгормаа, тэргүүний тариаланчаар Д.Ёндон, тэргүүний татвар төлөгчөөр “ИТГЭЛ ТҮШИГ” ХХК, тэргүүний Фермерээр 2-р багийн иргэн Д.Дуламсүрэн, тэргүүний үйлдвэрлэгчээр Л.Нармандах нар тодорлоо. Мөн “Алтан гадас” одонгоор Б.Цэндсүрэн, БСШУЯ-ны Хүндэт жуух бичгээр Ц.Баярмаа, Аймгийн хүндэт жуух бичгээр хэсгийн төлөөлөгч Ц.Анхбаяр, аймгийн хүндэт тэмдэгээр Ц.Дэлгэрмаа нар тус тус тодорсон байна.