НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Байгаль, цаг уурын бэрхшээлийг нийгэм, эдийн засгийн хохирол
 багатай даван туулахад эртнээс арга хэмжээ авах” төсөл

     Зундаа гандуу байсан, бэлчээрт байх малын тоо нь даацаасаа хэтэрсэн нутгийн малын тарга хүч 2017 оны намар бүрэн гүйцээгүй, бэлчээрийн гарц нь малчдыг орон нутгаасаа мал сүргээ онд мэнд оруулахад хүрэлцэхүйц хадлан, тэжээлийн нөөц бүрдүүлэх боломжийг нь хязгаарласан, өвөл, хаврын болон отрын бэлчээр нутгийн нөөц бараг үгүй болсон, холын тээврийн өртөг шингэсэн өвс, тэжэээлийг зах зээлээс худалдан авах бэлэн мөнгөтэй малчин өрх маш цөөн байгаа зэргийг харгалзан НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас ХХААБ-ын Онцгой байдал, сэргээн босголтын тусгай сангийн санхүүжилттэй эрт арга хэмжээний хүмүүнлэгийн тусламжийн төслийг цөөн тооны малаасаа өөр амьжиргааны эх үүсвэргүй малчин өрхүүдийг хамруулан хэрэгжүүлсэн ба манай сум 21 аймаг, 330 сумын хэмжээнд өрнүүлсэн энэхүү төсөлд хамрагдлаа. Төслийн хүрээнд ХХААХҮЯ-ны 2017 оны 11-р сарын 22-ны 01/3535 албан тоотоор нэр заасан Архангай аймгийн Тариат, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Алтанбулаг, Завхан аймгийн Сантмаргац сумын хонин толгойд шилжүүлснээр 60-300 малтай, нийгмийн эмзэг бүлгийн (хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй) тус бүр 100 малчин өрх буюу нийт 500 малчин өрхийн амьжиргааг хамгаалах дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
       1.Төслийн шалгуур үзүүлэлтэд нийцсэн 100 малчин өрхийг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр баталгаажуулан сонгож айл бүрээс тус бүр хонь, ямааны нэг, нэг гулууз махыг зах зээлийн үнээр үнэлж авах замаар төсөлд хамрагдсан малчин өрхүүдийг малдаа зориулан өвс худалдан авах болон өрхийн хэрэгцээнд шаардлагатай бэлэн мөнгөтэй болгох.
    2.Төв аймгийн Алтанбулаг сумын 100 айлаас нядлагын жин, чанарын стандарт шардлагад нийцсэн, тус бүрийг нь гарал үүслийн гэрчилгээгээр баталгаажуулсан хонины 100, ямааны 100 гулууз махыг Улаанбаатар хотын нийгмийн хамгийн эмзэг бүлгийн 100 өрхөд хүнсний тусламжаар олгох, төвөөс алслагдсан байдал, зам харилцаа, дэд бүтцийн асуудлыг харгалзан үзээд олгоно.
      3. Төсөлд сонгогдсон 100 малчин өрхийн мал сүргийн (хээлтэй эх мал, өсвөр мал) 50%-ийг 2-р сарын дундаас 45-60 хоног уураг, аминдэм, эрдэс бодисоор тэнцвэржүүлсэн нэмэгдэл тэжээлтэй байлгаж онд мэнд орох нөхцлийг бүрдүүлэх Энэхүү төсөл нь нэг талаас байгаль, цаг уурын хүндрэлийг хохирол багатай даван туулахад мал сүргийг эртнээс угтуулан тэжээх нь төл мэнд, эх мал жилбэтэй байлгах үндэс мөн гэдгийг газарзүйн байршил ялгаатай 5 суманд нотлон малчдад таниулах, нөгөө талаас удаан явцтай байгалийн гамшгийн эрсдэлийг эртнээс тодорхойлсон тохиолдолд хөдөөний болон хотын эмзэг бүлгийнхэн харилцан нэг нэгэндээ дэм болох хүмүүнлэгийн арга хэмжээг авч хэрэгжүүлж боломжтой харуулах зорилготой юм.