• Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын ЗДТГ болон Хустайн байгалийн цогцолборт газрын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан Тахь” тэмцээн боллоо. Энэхүү тэмцээн нь волейбол, теннис, цана, олс таталт гэсэн спортын 4 төрлөөр зохиогдож төрөл тус бүрээр байр шалгаруулж сумын ЗДТГ-аас шилжин явах цом, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнасан юм. Тэмцээний волейболын эрэгтэй багын төрөлд Баянхангай сумын ЗДТГ хамт олон түрүүлсэн бол, эмэгтэй төрөлд Аргалант сумын ЗДТГ баг түрүүллээ. Цанын төрөлд ХБЦГ-ын баг түрүүлсэн бол удаах байранд Алтанбулаг сумын ЗДТГ баг орлоо. Олс таталтын төрөлд Алтанбулаг сумын ЗДТГ-ын баг түрүүлж Баянхангай сумын баг 2-т орсон юм. Багийн нийлбэр дүнгээр Баянхангай сум тэргүүн байранд шалгарч шилжин явах цомыг хүртэж дараагийн Алтан тахь тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.