Улаанбаатар хотын хот тохижуулах компанитай хамтран 2018-01-19 сумын төвийн золбин нохой устгалын ажлыг зохион байгуулан нийт 88 нохой устгах ажилд сумын байгаль хамгаалах зардлаас 630 мянган төгрөг зарцуулаад байна. Сумын байгаль хамгаалах сангийн 572600 мянган төгрөгийн хөрөнгөөр ховор ан амьтан болох аргал хонь, халиун буга зэрэг амьтанд хужир, өвс тавьж өгөх ажлыг 4-р багийн нутаг баянөндөр, аргал уул орчимд зохион байгууллаа. 2018 оны 02-р сарын 15 ны өдөр суманд үйл ажиллагаа явуулдаг Боржгоны тал ХХК-тай хамтран сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийн эмх замбараагүй асгасан 90 гаруй тн хог хаягдлыг түрж булшлан Цагаан хаалга, зүүн хажуугийн хойд талын жалга, туул голын сав дагуу хаясан үхсэн малыг сэг зэмийг түүж цэвэрлэх ажлыг зохион байгуулаад байна.