Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2017.05.03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Элсэн ам”-н 238,8 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмал, газрын тосны газарт бүртгүүлсэн бөгөөд 2017.10.24-ны хурлаар Хайрхан бүрд, Зүүн хавтгай уул орчим 20144 га, Сүжиг, Ганц худаг орчим 14616,26 га, Бор-Өндөр уулын 2612 га, Өндөр ивгээлт уулын 3075 га, Аргал уулын 1039,8 га , Алтан-Овооны 4792,2 га, Эрдэнэ уулын 1219,1 га, Хүн чулууны 4537,3 га газар нийт 52035,66 га нутаг дэвсгэрийг отор, саалийн бүс нутаг, ховор ан амьтан, тахилгат уул, түүхийн дурсгалыг хадгалах зорилгоор сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтанд аваад ашигт малтмалын газарт бүртгүүлэхээр ажиллаж байна.

2017 оны 3-р улирлын байдлаар газар өмчилж авах хүсэлтэй  600 гаран өргөдөл ирснээс 530 өргөдөлийг шийдвэрлээд байна. Мөн 2017 оны 09 сарын 25,26-н кадастрын хувийн компани ирж ажиллан 200 гаран иргэнд үйлчилсэн байна.

2018.05.01-нд Газар үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан газар өмчилж авах хүсэлтэй хүмүүс өргөдлөө өгнө үү.

Одоогоор Сүжигт газар өмчлөх өргөдөл хүлээн авч байна.

Газар өмчилж авах хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлнэ.

* Иргэний үнэмлэхний хуулбар

* Багийн даргын тодорхойлолт

* Өргөдлийн маягт бөглөнө

   Мөн 2018 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө 2017 оны 12 сард сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах гэж байгаатай холбогдуулан хаана газар өмчилж, эзэмшиж авах хүсэлтэй байгаа саналаа багийн Засаг дарга нартаа бүртгүүлнэ үү.