Эрхэм хүндэт цахим хэрэглэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Сум орон нутгийн ард түмний амьдрал, ёс заншил, байгаль цаг уурын байдал, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн цаг үеийн байдалтай хүссэн цагтаа танилцаж, мэдээ мэдээллийг түргэн шуурхай авч санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангахад мэдээлэл технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна.

Та бүхэн манай цахим хуудсанд байнга зочилж мэдээ, мэдээлэлтэй танилцаж үнэтэй санал зөвлөмжөө өгч хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан, ажлын амжилт хүсэн ерөөе.



Засаг даргын Орлогч: Д.Баярмагнай