Мэндчилгээ

Сумын нийт иргэд, тус Суманд ажиллаж амьдарч байсан бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд эрүүл энх аз жаргалтай байж, ажил хөдөлмөр, сурлага, урлаг спортдоо өндөр амжилт гаргаж улс орон, тив дэлхий даяар Сум орон нутгийнхаа нэрийг дуурсгаж явахын өлзийтэй ерөөл өргөе. Энэ жил Сумын маань түүхт 80 жилийн ой тохиож байгаагаараа онцлог жил юм. Их ой угтсан 80-н бүтээлч ажлын төлөвлөгөө батлагдан хэрэгжиж Бүтээн байгуулалт, Хөрөнгө оруулалтын нөр их ажлууд хийгдэж байна. Та бүхнийг ойн хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож түүхт ойн баяраа хамтдаа ёслол төгөлдөр тэмдэглэхийг уриалж байна.

 Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батжаргал