Сумын Засаг даргын 2017 оны 08 сарын  29-ны өдрийн А/136 тоот өвөлжилтийн бэлтгэл хангуулах захирамж гараад байна.  Малын өвөлжилтийн бэлтгэл ажлыг 8-р сарын эхээр болсон багийн  ИНХ-аар хэлэлцүүлэн сумын өвөлжилтийн бодлогыг  тодорхойлж түүний  дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд:
     Сумын мал сүргийг өөрийн болон гадны аймаг сумын  нутагт өвөлжүүлэх бодлого барих ба отор нүүдэл хийх болон алсын оторт гаргах  малчин айл өрхүүдийг шаардагдах аймаг, сумдадтай холбогдох гэрээг байгуулсаны үндсэн дээр оторт гаргахаар зохион байгуулалтыг хийж байна.
      Хэнтий аймгийн Баянхутаг Дорнод аймгийн Сэргэлэн,  Сүхбаатар аймгийн Мөнххаан. Дундговь аймгийн Адаацаг Эрдэнэдалай, өөрийн аймгийн  Сэргэлэн, Дэлгэрхаан сумын чиглэлд 20 гаруй өрхийн  1141 бод мал, 11725 бог мал оторлож бусад  мал сумандаа өвөлжих төлөвтэй  байна.
      Тус сумаас “Хустайн мандал”, “Тээг хангай “ хоршоонууд  Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хадлан бэлтгэхээр 26  хүний бүрэлдэхүүнтэй   гараад  ажиллаж байна.  Мөн  “Гар тэжээл бэлтгэх аян “ зарлах тухай сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн А/134 тоот захирамж, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 08 сарын 25-ны өдрийн 01 тоот Өвөлжилтийн бэлтгэл хангуулах албан даалгавар гарган ажиллаж байна.