• Эрхэм хүндэт нутгийн иргэдээ, Эрхэм хүндэт малчид хөдөлмөрчдөө, Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, залуучуудаа
     Та бүхэндээ шинэ тоолол шинэ оны баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
               Улиран одож буй 2017 он Алтанбулагчууд бидэнд амжилт бүтээл аз хийморь дүүрэн жил байж түүхийн хуудаснаа бичигдэн үлдлээ. Сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ 6 удаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан,сар бүр төлөвлөгөөний дагуу ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулж тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллаа. Сумын Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр,жил жилийн сумын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл,түүний хэрэгжилт,сумын 2016-2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт,сумын Газрын талаар баримтлах бодлого,сумын ИТХ-аас 2017-2020 он хүртэл баримтлан ажиллах бодлого, сумын жил жилийн төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэрэгжилт зэрэг сум орон нутгийн хөгжилд түлхэц болохуйц бодлогын бичиг баримтуудыг батлан хэрэгжилтэнд нь хяналт тавьж байна. Сум орон нутагт минь улс, аймаг, хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд нилээдгүй хийгдлээ. Төр хувийн хэвшлийн хүрээнд “Эл Си Би” ХХК 100 хувийн хөрөнгө оруулалтаар сумын төвийг нэгдсэн халаалтанд холболоо. Сум төвлөрсөн халаалтанд холбогдсоноор цаашид барилга орон сууц, үйлдвэрлэл хөгжих бүрэн боломж нээгдэж байна. Бид ирэх жилүүдэд айл өрхүүдээ холбох ажлыг үргэлжлүүлж иргэдээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Улсын хөрөнгө оруулалтаар Баруун дэнж, Аржийн толгойн эрчим хүч сайжруулах 131 сая төгрөгний ажил хийгдлээ. ЕББДС боловсон ариун цэврийн өрөөтэй болж сурагчдын ая тухтай сурч боловсрох орчин сайжирлаа. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-тэй НХГ байгуулж, нийгмийн салбаруудад хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ сумын төвийн үерийн далан, ус давуулах хоолой, сайжруулсан шороон зам, нийтийн эзэмшлийн талбайг хашаажуулж ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Төв аймагчууд бид 2017 оныг ажилтай орлоготой иргэн урианы жил болгон зарласан. Энэхүү урианы жилийн хүрээнд бид өрхийн үйлдвэрлэлээ дэмжиж, СХС ХЭДСЗ-г олгож, байнгын 30 ажлын байр түр ажлын байр 125-ыг бий болголоо. 2016 оны байдлаар сумын нутагт уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 56 аж ахуй нэгжийн 59520,54 мянган га талбай байснаас 5 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрөлийг цуцлуулсан. 3-р багийн нутаг Зүрхийн ам орчимд олгогдсон Пибоди ХХК-ны 4959.29 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх шийдвэрийг шүүхийн байгууллагаас гаргасан. Энэ хүү тусгай зөвшөөрлийг цуцлуулахад аймаг, сумын удирдлагууд болон Алтанбулаг сумын уугуул Доржсүрэнгийн Батболд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж дэмжиж ажиллаж байна. Хууль зөрчиж олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхийн байгууллагад хандаад байна. Сумынхаа Элсэн ам, Аргал уул, Эрдэнэ уул, Алтан-овоо, Сүжиг, Хайрхан бүрд, Бор өндөр уул, Зүүн хавтгай ,Тээг уул зэрэг 52055 га газар нутгийг сумын тусгай хэрэгцээ,хамгаалалтад авах шийдвэр гаргаж баталгаажуулаад байна. Туул голын усны талаар Туул голын сав газрын захиргаа, Туул голын сав газрын зөвлөл,БОАЖ –ын яам зэрэг байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг,зөвлөгөөнд оролцож УИХ-ын гишүүн, Засгийн газарт санал хүсэлтээ хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны хавар төв цэвэрлэх байгууламжийн барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр шийдвэрлээд байна 2018 онд хүн ам 3267 малын тоо толгой 306,732 болж урд жилүүдээс өссөн дүнтэй байна. Эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн нэмэгдүүлж 17 мянгат малчин шинээр төрлөө. Энэ жилийн хурвьд зуншлага оройтож, өвсний гарц бага байсны улмаас цас их унаж, өвөлжилт хүндхэн байгаа хэдий ч халуунд халж хүйтэнд хөрч дөрвөн цагийн эргэлтэнд амрах завгүй хөдөлмөрлөдөг малчид маань 7 аймгийн 30-аад суманд нийт 115 өрх отор нүүдэл хийж өвлийг өнтэй давахын төлөө чармайн зүтгэж байна. Өвлийг өнтэй давах үүднээс сумын 2 хоршоолол Сүхбаатар, Дорнод аймагт хадлангийн бригад гаргаж өвс хадаж өвсний нөөцийг хангаж ажиллаа. Монголчууд бид ашдын бэлгээс амны бэлэг гэдэг бид байгаль цаг уурын энэ бэрхшээлийг хөдөлмөр зүтгэлээрээ даван туулж, урин хавартайгаа учран золгох болно. 2018 оныг Төв аймагчууд бид Үйлдвэр үйлчилгээг дэмжих жил болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд бид үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгож орон нутгийнхаа хөгжил дэвшил, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж улам хичээн зүтгэж ажиллах болно. 2018 онд Алтанбулаг суманд Улсын хөрөнгө оруулалтаар 670 сая төгрөгний спорт заал баригдах болсон. Бид зориулалтын спорт заалтай болсноор хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, аймаг бүсийн чанартай спортын арга хэмжээг зохион байгуулах боломжтой болж байна. Сумын ИТХ, Засаг дарга төрийн байгууллагуудаас зохион байгуулсан ажлын тайлан,мэдээлэл, шийдвэрийг та бүгдэд хүргэж байна. Та бүгд уншиж танилцаж сурталчилж,хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Иргэн та санал хүсэлтээ ирүүлж хамтарч ажиллахыг хүсье. Эрхэм хүндэт иргэдээ 2018 онд хүн бүрийн сэтгэл уужим, хараа тэнүүн байж, айл өрх бүрийн амьдралд аз жаргал инээд хөөр бялхаж амжилт бүтээл дүүрэн байх болтугай. Эрүүл энхийн жаргалан ивээж, эцэг өвгөдийн минь сүлд түшиж, эрчимт хөдөлмөрийн үр шим дэлгэрч, эх нутаг минь хөгжин цэцэглэж, хүн бүхний од хийморь цог золбоо бадарч байхын ерөөлийг дэвшүүлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                                                                                                                             Сумын ИТХ-ын дарга   Н.Батмөнх                                                  Сумын Засаг дарга    Д.Батсуурь