• Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран олимпийн хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, сурагчдын олимпийн боловсролыг дээшлүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, тэднийг спортод сонирхолтой болгож, өөрийгөө нээн хөгжүүлэхэд туслах зорилгоор “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг 21 аймаг 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академийн төлөөллүүд Төв аймагт ажиллаж 27 сумын ЗДТГ-ын дарга, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал болон Олимпийн тэнхмийн зөвлөлийн арга зүйч нарт цахим сургалт зохион байгууллав. Мөн Төв аймгаас болзолт уралдааны хүрээнд “Олимпийн медальтнуудын бахархал” аянг зарлаж нээлтээ хийлээ. 27 сумдаар Олимпийн медаль аялуулах эхний сумаар манай сум тодорч спортын 6 төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулж аваргуудаа шалгаруулж Олимпийн медалуудыг дараагийн суманд хүлээлгэж өглөө.