• Сумын хэмжээнд нийт 670 малчин өрхөөс 592 малчин өрхийн 38429 бод мал, 234993 толгой бог мал буюу нийт 273422 толгой мал өөрийн сумандаа өвөлжиж байна. Гадны аймаг /Дундговь, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ/-ийн сумдуудад 110 малчин өрхийн 8650 толгой бод мал, 40659 толгой бог мал нийт 49309 толгой мал, өөрийн аймагт /Баян, Баянцагаан, Баянжаргалан, Баян-өнжүүл, Баянхангай, Сэргэлэн, Угтаал, Заамар/-ын сумдуудад 49 малчин өрхийн 2563 адуу, 1459 үхэр, 15489 бог мал буюу нийт 18511 толгой мал отроор өвөлжиж байна. Мөн одоогийн байдлаар 7 аймгийн 30-аад сумдтай отор нүүдлийн гэрээ байгуулан ажиллаж байна Сумын Засаг дарга, Засаг даргын орлогч Дундговь аймгийн Дэрэн, Адаацаг, Эрдэнэдалай сумдаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж , сумдын удирдлагатай отор нүүдлийн албан ёсны гэрээ байгуулж, өвөлжилт хүндхэн байгаа энэ цаг үед өөрийн сумын малчдыг тусалж дэмжих, нийгмийн үйлчилгээг үзүүлж байх талаар тухайн сумдын удирдлагуудад тайлбарлаж анхаарлаа хандуулахыг хүслээ. Хэнтий аймгийн Хэрлэн Баян Улаан, Баянхутаг, Цэнхэр Мандал сумын удирдлагуудтай Тамгын газрын дарга Д.Батжаргал 2-р багийн Засаг даргын хамт очиж отор нүүдлийн албан ёсны гэрээ байгууллаа.