• Дундговь аймгийн Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Дэрэн мөн Сэлэнгэ аймгийн Мандал зэрэг сумдад малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдаж уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Иймд малчид иргэд та бүхэн тухайн өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрлүү отор нүүдэл болон бусад хэлбэрээр зорчихгүй байхыг анхааруулж байна.