ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо 2016.05.23

Тендер шалгаруулалтын нэр:
Төв аймгийн Алтанбулаг сумын цэвэр усны шугамын ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 
АБ-2016-03

\Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГазар\ эрх бүхий тендерт оролцогчдоос /Төсвийн байгууллагын гадна цэвэр усны 1661 мерт HDPE шугам угсралтын ажил/-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 
Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг /20000/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. 

Тендерт оролцогч нь Санхшшгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: Жилийн борлуулалт 200,0 саяас доошгүй. 
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50,0 сая төгрөг 
Аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил 
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 150,0 сая төгрөг
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тусгай зөвшөөрлын хуулбарыг ирүүлэх
Тендерийн хамт /40,000,000 дөчин сая төгрөг/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
Тендерийг /2016 оны 06 дугаар саын 06-ны өдрийн 15:00 цагаас/-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг /2016 оны 06 дугаар сарын 06/-ны өдрийн /16:00/-т нээнэ. 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй
Дотоодны давуу эрх тооцох эсэн: Тооцохгүй 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 
/Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГазар 2 давхар Засаг даргын орлогч Н.Батмөнх утас: 83080124, 96620375 altanbulag_mn@yahoo.com/