УИХ-ын гишүүн А.Сүхбат УИХ-ын чуулганд өргөн барьсан санал, хэлэлцэн батлуулсан хууль хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа танилцуулж, иргэдийн санал, асуултанд хариулт өглөө. Түүнчлэн улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийж, сумын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад УИХ-ын гишүүний хувьд бодитой алхмуудыг хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
       Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга УИХ-ын гишүүнд дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг хүслээ.
  •   Иргэдийн хамгийн их сэтгэл зовоож буй Туул голын бохирдлын тухай
  •   2018 онд Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан Шувуун Фабрикаас Алтанбулаг сум хүртэлх хатуу хучилттай авто замын хөрөнгийн эх үүсвэрийн талаар
  •   Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед малчидад хөнгөлөлттэй өвс тэжээл шаардлагатай байгаа талаар
  •  Ашигт малтмалын газраас 2016 оны 01 сарын 01 нээс хойш олгогдсон хууль бус хайгуулын лицензүүдийг цуцлуулахад хамтран ажиллах талаар саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голын бохирдлын тухайд цаашид төлөвлөсөн ажлууд их байгаа тухай дурдаад Шувуун Фабрикаас нааш халиар гүйж эрүүл газрыг бохирдуулж байгааг сум орон нутагтай хамтарч далан барих буюу тодорхой ажлыг энэ жил эхлүүлэх, монголын уламжлалт өв соёлоо дээдлэх уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Шаварт булгийн замыг засварлахад туслалцаа үзүүлнэ мөн хатуу хучилттай авто замын хөрөнгийн асуудлыг холбогдох газруудад нь хандах, хууль бус хайгуулын лицензүүдийг цуцлуулах талаар хамтарч ажиллах, цаашид иргэдийнхээ санал болгосон ажлуудыг тодорхой үр дүнд хүргэж байна гэдгээ хэллээ.