•         Алтанбулаг сумаас “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр Улсын Аварга малчин, Аймгийн аварга малчин, Ж.Самбуугийн нэрэмжит аймгийн залуу аварга малчин, аймгийн аварга саальчин, алтан ишигний эзэн гэх мэт алдар гавъяатнууд тодорч төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүллээ. Тухайлбал: “Улсын аварга” малчинаар 2-р багийн малчин Ц.Намжил, “Аймгийн аварга” малчинаар Ү.Даваадорж, Ж.Самбуугийн нэрэмжит “Аймгийн залуу аварга” малчинаар 3-р багийн малчин Д.Нацагням, 1-р багийн малчин Л.Мөнхсайхан, “Алтан ишигний эзэн”-ээр Д.Адъяасүрэн, “Аймгийн аварга” саальчинаар Б.Уянга нар тус тус тодорлоо. Шагналыг УИХ-ын гишүүн А.Сүхбат, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ХХААГ-ын дарга Б.Жамбалдорж, сумын ИТХ-ын дарга,Засаг дарга, Засаг даргын орлогч нар гардуулан өглөө. Мөн сумын аварга малчинаар 3-р багийн малчин А.Чулуундорж,“Залуу аварга малчин”-аар 3-р багийн малчин Б.Батзориг, 2-р багийн малчин Б.Хадбаатар нар тодорч хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан юм.