Төв аймгийн Алтанбулаг сумын Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллан амьдарч байгаа Алтанбулаг сумаараа овоглосон нийт иргэддээ орчин цагийн техник технологийн дэвшил оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон  цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг илгээж байгаадаа баяртай байна.
       
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан сумын ИТХ-нь бүрэн эрхийн хугацаанд сумын ИТХ-ын даргын өндөр хариуцлагатай албан тушаалд намайг итгэл үзүүлэн сонгосон нь төрөлх сумынхаа хөгжлийн төлөө ашиглах боломжийг олгож байгаад  талархахын зэрэгцээ өндөр хариуцлага хэмээн ухамсарлаж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж ажиллахад таны идэвх оролцоо, санал санаачлага маш чухал юм.

                   
Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.

                        Төв Аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын дарга  Нас-очирын Батмөнх