Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлт багасахгүй байгаатай холбогдуулан малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, отор нүүдлээс ирж байгаа мал сүрэгт үзлэг тандалт, халдваргүйжүүлэлтийг хийх, халдварт өвчин гаргахгүй байх талаар дараах арга хэмжээг авч ажиллаа.
      1. “Сумт 1-р баг” -ийн нутаг Гацаанд ариутгалын 1 пост, явуулын 1 пост ажиллаж одоогийн байдлаар 500 автомашиныг ариутган халдваргүйжүүлэлтэнд хамруулаад байна.
      2.Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1 малчин өрх, Дэрэн суманд 28 малчин өрх, Адаацаг суманд 8 малчин өрх ,Цагаандэлгэр суманд 1 малчин өрх, Сайхан-овоо суманд 2 малчин өрх, Эрдэнэдалай суманд 4 малчин өрх нийт 44 малчин өрхийн 6850 бод мал, 37400 бог мал нийт 44250 толгой мал. Говьсүмбэр аймгийн Баянталд 4 малчин өрхийн 460 бод мал, 3848 бог мал нийт 4308 толгой мал тус тус отроор өвөлжсөн.           
     3.Отор нүүдлээс ирж байгаа 15 малчин өрхийн 23500 толгой мал 21 автомашинд ариутгал халваргүйжүүлэлт хийлээ.
     4.Гацааны постонд нэг ээлжинд Багийн Засаг дарга, Малын эмч, ЗДТГ-аас 1 албан хаагч 3 хүн 3 хоногоор тус тус ээлжлэн ажилалаа. Сумын онцгой комиссын 2018 оны 03 сарын 05 өдрийн хурлын тэмдэглэлээр шийдвэрлэсэн.