Сумын ахмадын хорооны тайлангийн хуралд оролцож ,"Ахмад настаны тухай хуулиар мэдээлэл сургалт хийлээ. Сургалтад 45 ахмад настан хамрагдлаа. Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 онд амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор 20 өрхийг сонгож зорилтот өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах талаар сургалт хийж, зорилтот өрхийн үнэлгээний аргачлалаар эхний үнэлгээг хийж сумын төлөвлөгөөг боловсрууллаа. Сумын Засаг дарга Д.Батсуурь зорилтот өрхийн иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож зарим тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг тохиолдуулан аймгийн "Өргөмжит эх" арга хэмжээнд 2 багийн олон хүүхэдтэй ахмад настан эрүүл мэндийн тэргүүний ажилтан, хүндэт донор С.Төмөрбаатрыг оролцуулсан. Мөн сумын "Наран ээж-108" арга хэмжээнд зорилтот өрхийн 10 ээжийг хамруулж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмын дагуу, 0-3 настай хүүхэдээ харж буй 170 эхийг, өрх толгойлсон 5 эхийг тус тус тэтгэмжинд хамрууллаа.