МАН үүсэн байгуулагдсаны 97 жил “Эх орончдын” баярын үйл ажиллагаа 03-01 нд Соёлын төвд болж өнгөрлөө. Баярын үйл ажиллагааг нээж Алтанбулаг сумын МАН-ын хорооны дарга, сумын Засаг дарга Д.Батсуурь үг хэллээ. Баярын үеэр хонжворт сугалааны азтан тодруулж хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч, индүү болон бусад гарын бэлгүүдийн азтанг тодрууллаа. Мөн багийн дундах Караоке тэмцээн, “Нэг минут нэг зуун мянга” хөгжөөнт тэмцээн, НАМЗХ-ны гишүүны үнэмлэх гардуулах үйл ажиллагаа боллоо. НАМЗХ-ны Залуу сайн малчин тэмдэгээр Д.Нямбаяр, НАМЗХ-д шинээр Д.Баасандэлгэр, Г.Энхтайван, Э.Цэцэгжаргал, Б.Цэвээнрэгзэн нар гишүүнээр элслээ.