Алтанбулаг сум нь анх 1936 онд Бор-Өндөр уулын өвөр дэхь Даржаалингийн жасын суурин дээр Бор-Өндөр нэртэйгээр байгуулагдсан. Хуучнаар Богдын Их Шавийн отог.  Одоогийн Алтанбулаг сум нь 1959 онд байгуулагдсан.

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">             Газар зүйн байршил:Төв аймгийн Алтанбулаг сумын нийслэл Улаанбаатар хотоос баруун тийш 52км, аймгийн төвөөс 48км зайтай Туул голын хөвөөнд байрладаг.  Зүүн урд, урд талаараа Сэргэлэн, Баянцагаан Баян-Өнжүүл, баруун, баруун хойд, хойд талаараа Бүрэн, Өндөрширээт, Лүн, Баянхангай, Аргалант, Баянцогт сумдууд болон зүүн талаараа Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Хан-Уул дүүрэгтэй хиллэдэг. Тус сум нь Улаанбаатар хотоос 36км нь засмал, 18км нь шороон замтай. Хүн ам шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байна. Далайн төвшинөөс дээш 1260м өргөгдсөн. Газар хөдлөлтийн 7-8 балл эрчимтэй бүсэд оршдог.

ГАЗАР НУТАГ

            Нийт хэмжээ 565295га нутаг дэвсгэрийн 487411,91га буюу 90 хувийг бэлчээрийн газар эзэлдэг байна. 1959га ойн сангийн газраас ойгоор бүрхэгдсэн талбай 1810га бөгөөд хусан ой 624га, бургасан ой 1186га байна.

Алтанбулаг сум нь Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт  гэсэн засаг захиргааны 4 багтай. 2014 жилийн эцсийн байдлаар нийт 954 өрхийн 3024 хүн амтай.. 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 260278 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 147, адуу 23427, үхэр 17588, хонь 124210, ямаа 94906 толгой байна. Тус сумын нутагт ХБЦГ төв, Зэвсэгт хүчний 119-р анги, Олон улсын энхийг сахиулахын сургалтын төв, зэвсэгт хүчний 311-р анги зэрэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

 

Мал тооллогын урьдчилсан дүн гарчээ.
2015 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр манай Алтанбулаг сум нийт 276147 толгой мал тоолуулж улсын хэмжээнд 330 сумаас 40-д, аймгийн хэмжээнд 27 сумаас 4-т жагсаж байна. Үүнээс улсад
Адуу - 25059 толгой - 14-р байр
Үхэр - 19287 толгой - 49-р байр
Тэмээ - 162 толгой - 195-р байр
Хонь - 132622 толгой - 42-р байр
Ямаа - 99017 толгой - 74-р байр тус тус эзэлж байна.

 

Хустайн Байгалийн Цогцолборт Газар

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын нутгийн заагт орших Хустайн нуруу нь ургамал газар зүйн мужлалаар Монгол дагуурын дүүрэгт, экологи газар зүйн мужлалаар хангайн уулт их мужийн Орхон-Туулын савын бэсрэг уулсын мужид, байгалийн бүс бүслүүрийн мужлалаар Туул –Тамирын голын дэд мужид харъяалагддаг, Хэнтийн нурууны сэжүүрийн зүүн хойноос баруун урагш тогтсон цувраа уулс бөгөөд хээрийн бүсрүү түрж орсон ойт хээрийн урд зах өвөрмөгц тогтоц бүхий үзэсгэлэнтэй нутаг юм.

УИХ-ын 1993.11.12 ны өдрийн 83 дугаар тогтоолоор Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтанд авч, 1998 онд зэрэглэлийг ахиулж, байгалийн цогцолборт газар болгосон. ХБЦГ нь Улаанбаатар хотоос баруун тийш 100 орчим км-т оршино.

Газар нутаг, Экосистем

Хустайн байгалийн цогцолборт газар (ХБЦГ) –ын 50.6 мянган нутагт 459 зүйл гуурст ургамал, 85 зүйл хаг, 90 зүйл хөвд, 33 зүйл мөөг ургадаг, халиун буга, цагаан зээр, бор гөрөөс, зэрлэг гахай, аргаль хонь, янгир ямаа, монгол тарвага, саарал чоно, шилүүс мий, мануул мий, шар үнэг, хярс үнэг, халздай дорго зэрэг 44 зүйл хөхтөн амьтад, нохой тас, цармын болон хээрийн бүргэд, ооч ёл, хонин тоодог, гангар хун, хар өрөвтас, дагуур ятуу, хотны бүгээхэй зэрэг  217 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл, хоёр нутагтан, 385 зүйл шавьж, түүний дотор 21зүйл шоргоолж, 55 зүйл булцуу сахалт эрхээхэй, 10 зүйл голио, 29  зүйл царцаа бүртгэгджээ. Мөн урьд өмнө дэлхийд тэмдэглэгдээгүй байсан нэгэн зүйл хөрсний шавьж Хустайгаас шинээр олдож, Epidamaeus khustaiensis хэмээн нэрлэгдсэн билээ