Багийн Засаг даргын танилцуулга
Ганбаатар овогтой Болдбаатар 1984 онд төрсөн ШУТИС-ийн  МИС-ийн дотоод шаталтын хөдөлгүүрийн инженер мэргэжлээр төгссөн. Гэр бүл 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
            
Сумт багийн танилцуулга

Сумт 1-р баг нь сумын төв болон баруун зүүн тийш 12 км, урагшаа хойшоо 10 км газар нутагтай. 2016 оны байдлаар  303 өрхийн 851 хүн амтай, 26218 толгой мал тоолуулсан. Үүнээс:

Адуу-2330

Үхэр- 2527

Хонь-10603

Ямаа- 10758

Сумт баг нь 3 мянгат малчинтай. Б. Шаалуу, Н. Гомбо, Д. Аюурзана

Хамгийн олон малтай өрх Б. Шаалуу-1212 толгой малтай.

Аймгийн тэргүүний малчидын бүлэг- 1 “Бага цагаан арал”

Мөн сум орон нутгийнхаа нэрийг улс аймагт гаргахаас гадна тэргүүний Мөнгөн саваа, Алтан угалз, Алтан утас зэрэг эсгий эсгий бүтээгдэхүүн хүүхдийн гутал үйлдвэрлэдэг бүлэг нөхөрлөлтэй. Төрийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан тэргүүний олон сэхээтэн төрийн албан хаагчтай баг юм.