2-р багийн танилцуулга

Тус баг нь 1997 оны 8 сард хуучин 1, 2-р баг нийлж одоогийн 2-р баг болсон. Байгуулагдсан жилдээ 800 гаруй хүн амтай, 270 айл өрхтэй, 28000 толгой мал тоолуулж байсан. Хуучин 1, 2-р баг байх хугацаанд нь 1-р багийн даргаар Б. Чаминчулуун, 2-р багийн даргаар Ц. Лхагвадорж нар ажиллаж байсан. 1997-2015 он хүртэл Х. Баасанжав багийн засаг даргаар ажиллаж байна. 2-р баг нь 2016 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 845 хүн ам, 262 айл өрх, 85380 толгой мал тоолуулсан. 2006 онд Тавангийн энгэр гэдэг газар багийн шинэ төвтэй болсон.

  • Мал аж ахуйн тал дээр: “Улсын сайн малчны бүлэг” ахлагч М. Батчулуун
  • “Аймгийн сайн малчдын бүлэг” О. Цогтсайхан
  • “Аймгийн сайн малчин”: Д. Цэндбаяр, Х. Нямдорж, М. Очирбямба, Ц. Намжил, Г. Ринпэл, Б.Баттөмөр
  • Аймгийн “Алтан ботго”-ны эзэн: Ц. Намжил
  • “Сумын залуу сайн малчин” У. Эрдэнэбат, Б. Ойдов, Э. Сүхбаатар нар шалгарсан.