4-р багийн танилцуулга

Тус баг нь 2016 оны жилийн эцсээр 186 өрхийн 562 хүн амтай байсан. Үүнээс 172 өрхийн 88642 малтай. Тэмээ-18, адуу-6016, үхэр-5038, хонь-45227, ямаа-32343.

Тус баг нь сумын төвөөс 80 гаруй километр зайтай байрладаг. Урд талаар Баян-Өнжүүл сум, баруун талаараа Өндөрширээт сум, хойд талаараа Баянхангай зэрэг сумдуудтай хиллэдэг.  Багийн нутаг нь тал хээрийн бэлчээртэй. Иргэд нь мал аж ахуй эрхэлдэг. Тус багаас:

 Улсын аварга малчин С.Дорж, Л. Рэнцэндорж, Улсын залуу малчин С.Мэндбат нар шалгарсан. Аймгийн сайн малчин 12 төрсөн. Зөвхөн 2015 онд аймгийн сайн малчин: Н. Дондогдорж, С. Мэндбат, Б. Банзрагч, Ч. Батжаргал.  Мөн Ж. Самбуугийн нэрэмжит шагналтан залуу 3 төрсөн.