• Төв аймгийн Алтанбулаг сум байгуулагдсаны түүхт 80 жилийн

    Ойн бэлтгэл ажил, хандивын талаарх мэдээлэл

    Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын 2015.01.19-ний өдрийн 02 тоот тогтоолоор сумын 80-н жилийн ойн ажлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг сумын Засаг дарга Б.Цэрэнбатаар ахлуулж

    –      Ойн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг

    –      Мэдээлэл сурталчилгаа урлаг соёлын ажлын хэсэг

    –      Санхүү хөрөнгө оруулалтын ажлын хэсэг

    –      Бүтээн байгуулалт тохижилтын ажлын хэсэгийг тус тус байгуулж, сумын 80-н жилийн бэлтгэлажлын 80 бүтээлч ажлын төлөвлөгөөг батлаж төлөвлөгөөт ажил явагдаж байна.

    Энэхүү ажлуудын томоохон ажлаас дурьдвал: Буман хонины баярыг зохион байгуулсан. Сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил хийгдэж байна.Аж ахуйн нэгж байгууллагыг шилэн кабельд холбосон ба Алтанбулаг сумын байгалийн зургаар гэрэл зргийн альбом гаргах ажил, Худаг засварын ажлууд, 80 жилийн ойн түүхэн ном, кино бүтээх ажлууд, Хүндэтгэлийн тоглолт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж байна.

    Сумын төвийн замыг засварлан сайжруулах, Ашиглагдахгүй байгаа хуучин барилгуудыг засварлах буулгуулах, Хот хоорондын нийтийн тээврийн авто зогсоолыг засварлан тохижууулах, Сумын төвийн гэрэлтүүлгийг бүрэн ажиллуулах, Соёлын төвийн гадна хашаа, ЕББДС-ийн спорт заалны засвар, тохижилтыг стандартын дагуу хийх зэрэг ажлуудыг 2016 онд хийхээр төлөвлөөд байна.

     

    Алтанбулаг сумын хандив төвлөрүүлэх хаан банкинд “АЛТАН НУТАГ ХӨГЖИЛ САН”-ийн 5721572224 данстай болж, сумын төсөвт байгууллагуудын нэг өдрийн цалин  - 2357,7мянган төгрөг, сумын мал бүхий өрхөөс үхэр- 1, хонь-124, ямаа- 36 толгой мал эхний ээлжинд хандивт авч төсвийн байгууллага /ЕББДСургууль, Эрүүл мэндийн төв, Цэцэрлэгийн өвөл хаврын хоолны хэрэгцээнд нөөцлөн  борлуулж байна.